ЭРХЭМ ЗОРИЛГО

Мал, амьтны өвчнийг оношлох, эмчлэх, тэдгээрээс сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийгхамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах арга, технологийг боловсруулан Монгол улсын хүн амын эрүүл, таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх

 

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Мал эмнэлгийн шинжлэх ухааны судалгааг хөгжүүлэн, мал амьтан, нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах шинэ арга технологи боловсруулах Мал эмнэлгийн салбарт шинжлэхухааны ололтыг нэвтрүүлэх Мал эмнэлгийн магистрант, докторант зэрэг нарийн мэргэжлийн мэргэшсэн судлаачид бэлтгэх, судалгааны орчинг бүрдүүлэх, мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, малчдад мал эмнэлгийн шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх чиглэлээр мэдлэг олгох

Судалгаа шинжилгээний үр дүнг нийтийн хүртээл болгох, хэвлэн нийтлүүлэх, шинэ бүтээл, технологи, мэдлэгийг патентжуулах, эрхийн хамгаалалт хийх, технологи дамжуулах,үйлдвэрлэлд нэвтрүүлэх

 

СҮҮЛИЙН МЭДЭЭ

     Монгол орны мал эмнэлгийн паразит судлалын ухаан болон мал эмнэлгийн ардын уламжлалт аргын ШУ-ны үндсийг боловсруулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан номын багш, Академич Мөнхдоржийн Дашийн гэгээн дурсгалд зориулан түүний ШУ-ны докторын “Монгол орны иксод хачиг, тэдгээртэй тэмцэх арга” бүтээлийг түүний шавь нар доктор, профессор Б. Баттөр, Академич Б. Бямбаа, доктор, профeссор Б. Батцэцэг нар орчуулан гаргаж, 2019 оны 2-р сарын 1-ний өдөр номын нээлтийн ажиллагааг зохион байгууллаа. Номын нээлтэнд ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Академич Б. Авид, Академич А. Дулмаа, Ч. Дугаржав, Ш. Дэмбэрэл, Ч. Авдай, А. Бакей, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор, профессор Г. Гантулга, Шинжлэх ухааны зөвлөлийн Ажлын албаны дарга доктор Б. Баярмаа, Төрийн соёрхолт, доктор, профессор Ц. Базарцэрэн нар болон Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн судлаач, ши ... Дэлгэрэнгүй

Views: 44 | Added by: wwwivmmn1 | Date: 02.02.2019 | Comments (0)

ANNOUNCEMENT: Opportunity for two Mongolian professionals to receive two years of One Health graduate research training in zoonotic disease research, May 2017-May 2019 More . . .

АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (NIH)-гийн санхүүжилттэйгээр мал эмнэлгийн хүрээлэнд  хэрэгжиж буй Нэг эрүүл мэнд Д43 төслийн судалгааны 4-р багт судлаач сонгон шалгаруулах зар, өргөдлийг Та бүхэнд хавсралтаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй. . .

Адууны ям өвчний тухай . . . дэлгэрэнгүй

Шинжлэх Ухааны 2015 оны шилдэг бүтээлийн дэд байранд мал эмнэлгийн хүрээлэнгээс гаргасан "Малын хачиг, шавьжийн эсрэг үйлчилгээтэй шинэ эм" бүтээл шалгарчээ. Дэлгэрэнгүй

Мал эмнэлгийн хүрээлэн. 2015 онд шагнал авсан ажилчид . . . Дэлгэрэнгүй

Шинээр зарлагдаж буй төсөл, грант болон тэтгэлэг дэлгэрэнгүй

"AFSLAB Meeting -2015 International Symposium" сэдэвт симпозиум . . . Дэлгэрэнгүй

МЭХ-ийн бодисын мэдээллийн сангийн электрон катологи .... дэлгэрэнгүй

Ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн олон улсын их хурлыг Монгол улсад зохион байгуулах эрхийг авсан.  . . . Дэлгэрэнгүй